Сити ИС-иас зохион байгуулсан “Хятад уран бичлэг” сургалтанд СИТИ ИС-ийн оюутнууд, ШУТИС-ийн ГХС-ийн хятад хэлний 1-р курсийн оюутнууд амжилттай хамрагдлаа. Тус сургалтыг хятад багш Лю удирдан явуулсан ба энэхүү уран бичлэгийн сургалтаар ханзны бүтэц, зурлага, уран бичих арга аргачлалыг заан сургасан.


Оюутнууд 45 хоногийн анхан шатны сургалтаар бийр барьж сурах, бэх зөв ашиглах болон ханзны үндсэн зурлагуудыг бичиж сурсан. Мөн хятад уран бичлэгийн үндсэн ухагдахууныг суралцаж, тэг татах зэрэг багагүй мэдлэг эзэмшсэн.
Хятад хэл сурахад хамгийн гол зүйл ханз бичиж сурах, тогтоох явдал байдаг. Ханзны зурлагын бүтэц, дараалалыг зөв сурснаар ханз зөв бичих, тогтооход чухал үүрэгтэй.


Тус сургалтыг зохион байгуулсан СИТИ ИС болон хятад хэлний Л.Чойжилмаа зөвлөх багшдаа талархлаа.
ГХС. Ази судлалын тэнхим
2025.11.06
ХЯТАД ХЭЛ ПОСТЕР ИЛТГЭЛ УРАЛДААН
АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО
АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ (ICAS 2026))
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн багш, ажилтан, төгсөгчдийн волейболын нөхөрсөг тэмцээн боллоо.
ШАНЬДУН ШУТИС-ИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ТА БҮХЭН МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД ТАВТАЙ МОРИЛНО УУ