МУИС-ийн Күнзийн институтээс жил бүр хариуцан зохион байгуулдаг Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын 25 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” олимпиад 2026.05.01 өдөр Улаанбаатар театрын их танхимд явагдлаа. Тус олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, СЭЗИХ зэрэг их, дээд сургуулийн шилдэг 22 оюутнууд оролцож хятад хэл, илтгэх чадвар, авьяас чадвараа үзүүлж уралдлаа.

Тус олимпиадыг Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ санаачлан, ивээн тэтгэдэг. Шалгарсан оюутан Монгол Улсаа төлөөлөн Бээжин хотод болох Дэлхийн хэмжээний Олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээнд оролцдог.
25 дахь удаагийн энэ олимпиадад ГХС-ийн багш, дэд профессор Л.Чойжилмаа нь ГХС-ийн 1-р курсийн оюутан О.Номин, С.Ану-Үжин, ЭХИС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан М.Хандсүрэн, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан Н.Уянга нарыг удирдаж бэлтгэсэн. 2-р шатанд шалгарсан оюутнууд маань маш амжилттай оролцон ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан Н.Уянга дэд байранд орж 1 сая төгрөгийн үнэ бүхий зүйл, Күнзийн институтийн “Олон улсын хятад хэлний багш” тэтгэлэгт 1 хичээлийн жилийн хэлний бэлтгэлд явах эрхийн бичгээр шагнагдав. Багийн дүнгээрээ, оюутнуудын гаргасан амжилтаар ШУТИС нь Шилдэг зохион байгуулагч сургууль шагнал, Л.Чойжилмаа нь Шилдэг зохион байгуулагч багш шагналыг хүртэв.




Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа талархал илэрхийлье.