ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Шинэ Иргэншил политехник коллеж хамтран “Орчин цагийн мэргэжлийн хэл” эрдэм шинжилгээний хурлыг 2026.05.22-ны өдөр Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёоны хэрэглээ, соёл уламжлал, Мэргэжлийн хэл ба нэр томьёоны онол, арга зүй, Салбарын нэр томьёоны судалгаа, Цахим орчин, хиймэл оюун ба хэлний хэрэглээний судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдаанаар зохион байгууллаа.
Уг хуралд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Батлан Хамгаалах Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдаас гадна аялал жуулчлал, хүнсний технологи, хүрээлэн буй орчин, соёл урлаг, цэрэг, археологи, барилга, мэдээллийн технологи, хиймэл оюун зэрэг олон салбарын төлөөлөл оролцож, мэргэжлийн хэлний хэрэглээ, нэр томьёоны хөгжлийн асуудлыг хэлэлцсэн нь өргөн цар хүрээтэй болж өнгөрөв.


Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.
ГХС-ИЙН АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛ, АНГЛИ ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д СУРАЛЦАХААР МОРДЛОО
Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг газрын нөхөн сэргээлт, экологийн оролцоотой холбон илтгэл хэлэлцүүлэв
ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа