“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.
admin

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Англи хэл судлалын тэнхимийн зочин профессор Кристофер Кортен 2026 оны 10 дугаар сарын 2–7-ны өдрүүдэд “Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Менежментийн сургууль, Барилга, архитектурын сургууль болон Удирдлагын академийн профессор, багш, судлаачид хамрагдаж, академик бичгийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүйн мэдлэгээ гүнзгийрүүлэв.

Сургалтын хүрээнд оролцогчид академик бичвэрийн бүтэц, агуулга, хэл найруулгын онцлог, судалгааны үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй, логик уялдаа холбоотой илэрхийлэх арга барилд суралцаж, эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын академик бичгийн стандарт, шаардлагад нийцүүлэн англи хэлээр боловсруулах талаар мэдлэг, туршлагаа солилцлоо.

Энэхүү цуврал сургалт нь профессор, багш, судлаачдын академик бичгийн ур чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээл хэвлүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Сургалтыг амжилттай удирдан зохион байгуулж, мэдлэг, туршлагаа хуваалцсан зочин профессор Кристофер Кортенд талархал илэрхийлж, сургалтад идэвхтэй оролцсон нийт профессор, багш, судлаачдад цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.