“Хамтдаа бүтээе – Төгсөгчдийн сүлжээ, хамтын ажиллагаа” уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
admin

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус та бүхнийг “Хамтдаа бүтээе – Төгсөгчдийн сүлжээ, хамтын ажиллагаа” уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Та бүхэн төрөлх сургуулийнхаа эрдэмтэн багш нар, ангийн найз нөхөд, үе үеийн төгсөгчидтэйгөө уулзаж, туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг хамтдаа нээхийг урьж байна!