ШУТИС-ийн оюутнуудад зориулсан
“Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай
ШУТИС-ийн оюутнуудад БНСУ-ын их сургуулиудад “Оюутан Солилцооны Хөтөлбөр”-т тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал (англи хэлээр):
Жич: Материалыг БНСУ-ын их, дээд сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар, тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан Монголд 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас (хагас жил болон бүтэн жил) үндсэн мэргэжлээр сурна.
Төлбөр:
Монгол дахь солонгос хэлний сургалтын төлбөр сарын 400 000 төгрөг
БНСУ дахь сургалтын төлбөр үнэгүй, дотуур байр болон амьжиргааны мөнгөө хувь хүн өөрөө хариуцна.
⃰ Суралцах сургуультай холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ангийг доорх линкээр орж харна уу.
А. Чүнбүк их сургууль
Мэргэжил:
http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473 линкээр орж харна уу.
Б. Хангён их сургууль
Мэргэжил:
http://www.hknu.ac.kr/web/eng/u_01_01 линкээр орж харна уу.
В. Кореа технологи, боловсролын их сургууль
Мэргэжил:
http://www.koreatech.ac.kr/eng/sub02_00.do линкээр орж харна уу.
Холбогдох хаяг: Гадаад хэлний институт (1 байр - 421 тоот)
11-321974, 88064063 /М.Нямдолгор/
99049940 /Н.Мэнд/
ШУТИС-иас Монгол улсын шинжлэх ухааны ажилтын өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
Оюутан залуус та бүхнийг БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
"Дэвшилтэд технологид суурилсан эх хэл боловсруулалтын судалгаа" сэдэвт сургалтад урьж байна.
We cordially invite all faculty members to attend the training session on “Intellectual Property and Technology Commercialization.”
Профессор багш та бүхнийг “Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.