Хятад хэлний баяр амжилттай болж өндөрлөлөө
2025 онд БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ой тохиож байна. БНХАУ байгуулагдсан ойн баяраар монгол улсад хятад хэлний сургалт явуулдаг байгууллагууд “Хятад хэлний баяр”-аа тэмдэглэдэг уламжлалтай. Манай Гадаад хэлний сургууль ч энэ жишгээр 15 дахь удаагийн Хятад хэлний баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнөгрүүллээ.
Энэ удаагийн баярын үйл ажиллагааг нээж ГХС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Л.Чойжилмаа үг хэллээ. Хятад хэлний баярын үйл ажиллагаанд ГХС-ийн багш, оюутнууд болон 2+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг ГУУС, ЭХИС болон ХШУС-ийн багш удирдлага, оюутнууд оролцсон.

Хятад хэлний баярын үйл ажиллагааг ГХС-ийн оюутан Маралмичид, ЭХИС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутан Эмүжин нар хөтлөв.
ГХС-ийн 1-р курсийн оюутан Номин “Уулын үзэмж” уран уншлага уншиж, ГХС болон 2+2 хөтөлбөрийн оюутнууд хятад бүжиг бүжиглэж сонирхуулав. Үүний дараа ГХС-ийн 4-р курсийн оюутнууд “Хүүхэд насны домог” хятад дуу дуулж, үзэгчдийн талархлыг хүртлээ.




Хятад үндэстний хийн дасгал, дэвүүрт бүжгийг чадварлагаар хийж олны сонорыг мялаав. Эцэст нь үзэгчдийн дунд “Хятад орныг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнийг зохион, бэлэг дурсгалын зүйл гардуулав. Тус арга хэмжээний хаалтын ёслолыг хийсний дараа арга хэмжээнд оролцсон багш, оюутнууд дурсгалын зураг авхуулав.



Энэхүү арга хэмжээг удирдан зохион байгуулсан АСТ-ийн багш Л.Чойжилмаа, П.Мөнгөнцэцэг, С.Анужин нарт талархал илэрхийлье.
ГХС-ийн Ази судлалын тэнхим