2025 оны 10 сарын 27-оос 11 сарын 13-ны хооронд ШУТИС-ийн бакалаврын оюутнуудын дунд англи хэлний уламжлалт 31 дэх олимпиадыг ганцаарчилсан болон багийн төрлөөр, 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Англи хэлний олимпиад нь оюутны англи хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, сурах сонирхлыг өрнүүлэх, ярих, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог иргэн болгон төлөвшүүлэх, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох зорилготой.
Олимпиадын 1-р шатанд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй инженер,технологийн мэргэжлийн 2494 оюутан “TOEIC” болон “TOEFL” шалгалт өгч идэвхтэй оролцлоо. Үүнээс 101 оюутан англи хэлээр захидал бичих, шинжлэх ухааны сэдвээр дүрслэх эсээ бичих уралдаанд идэвхтэй оролцон дараагийн шатанд шалгараад байна. Оюутнуудын бүтээлээр гаргасан ханын үзэсгэлэн нь оюутан залуус болон профессор, багш нарын сонирхлыг ихэд татав.
Англи хэлний 31 дахь олимпиадыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Оюутны хөгжил үйлчилгээний алба,” “World of Language” “Mobicom Корпораци” “Global White Mongolia” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж оюутны англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж байна.
2025 оны 11 сарын 13-нд олимпиадын 3-р шатны шалгаруулалт болох бөгөөд шагналт байрын эздийг тодруулна. Идэвхтэй оролцон 3-р шатанд шалгарсан нийт оюутан залуустаа амжилт хүсч, ивээн тэтгэн хамтран ажиллаж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

ШАНЬДУН ШУТИС-ИЙН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ТА БҮХЭН МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД ТАВТАЙ МОРИЛНО УУ
Оюутан С.Ган-Эрдэнэ Олон улсын тэмцээний шүүгч хийх эрхээ авчээ
Чуулга уулзалтын илтгэгч, үе үеийн ахлагчид
АНГЛИ ХЭЛНИЙ УЛАМЖЛАЛТ 31 ДЭХ ОЛИМПИАД “ENGLISH AND AI-THE POWER OF THE SMART GENERATION” УРИАН ДОР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“ХЯТАД УРАН БИЧЛЭГ” СУРГАЛТАНД ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО