“Техник, технологийн орчуулагч” мэргэжил эзэмшихээр ГХО хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудаа хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ажил олгогчдын хэрэгцээ шаардлага, үйлдвэрлэл явагддаг процесс, тоног төхөөрөмж, шат дамжлага зэрэгтэй танилцуулж, тэдэнд ирээдүйн мэргэжлийнх нь үнэ цэнийг мэдрүүлж, техникийн холбогдолтой шинэ нэр томьёо үг хэллэг сургах зорилгоор ХХШС-ын багш Б.Байгалмаа, Я.Оюунцэцэг нар 2023 оны 04 сарын 10-ны өдөр Талх чихэр ХК-д “Танилцах аялал” зохион байгууллаа. Хичээлийн жил бүр зохион байгуулагддаг танилцах дадлагад T.AL 311; 312;313;314 кодтой “Шинжлэх ухаан технологийн орчуулга I-IV” хичээлүүдийг судалж буй оюутнууд хамрагддаг уламжлалтай.
Энэ удаагийн Танилцах аялалд 15 оюутан хамрагдаж, эх орны топ 100 аж ахуйн нэгжийн нэг, хүнсний ууган үйлдвэр болох ТаЧи компаний үйлдвэрийн байранд зочлон, нутагшуулсан технологи, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, бүтээгдэхүүний дээж, сайжруулалтын түүхтэй танилцлаа.
Танилцах аяллын явцад оюутнуудаа цалинтай дадлага хийлгэх боломжийг судалж хамтран ажиллахаар тохирсон ба мөн компаний ажилчдад зориулсан урт, богино хугацааны гадаад хэлний (англи, орос, герман) курс хичээллүүлэх чадамж бүхий хүний нөөцтэй гэдгээ ХНА-ны даргад танилцууллаа.


ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөө өргөжүүлнэ
ГХС-ийн Звёздочка клубээс зохион явуулсан постер илтгэлийн тэмцээн амжилттай явагдлаа
Эмэгтэй эрдэмтэд
“ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ТАНХИМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД 3” ЧУУЛГА УУЛЗАЛТ