Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын тушаалаар ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш, доктор Р.Бигэрмаад “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналыг олгов.
Доктор Р.Бигэрмаа нь ЕБС-ийн нэгдүгээр ангийн 7 настай сурагчдын анхны “Цагаан толгой”, цөм хөтөлбөрийн ”Монгол хэл I”, V ангийн “Монгол бичиг (Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтай, хамтын бүтээл)” зэрэг сурах бичиг, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд монголын түүх, соёл, эх хэлээ өвлүүлэхэд зориулсан, Монголын анхны веб суурьтай “Монгол хэл, соёл” анхан, дунд, гүнзгий шатны цахим сурах бичиг зэрэг бүтээлд зохиогчоор оролцож, ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах (Kahoot it сургалтын платформыг улсын хэмжээнд зааж дэлгэрүүлсэн), төрийн албан хаагчдад эх хэлний боловсрол олгох, “Үндэсний бичиг III” хөтөлбөрийн дэд ажлын хэсэгт амжилттай ажиллаж буй бөгөөд боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, энэхүү шагналыг өгчээ.
ГХС, БХБ
2023.05.25
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ” БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ХУВЬ ХҮНИЙ ТӨГӨЛДӨРШИЛ” ЛЕКЦ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
“Англи хэлний 7 хоног” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн ГХС-ийн ХХШТ-ээс англи хэлний улсын олимпиадыг амжиллтай зохион байгууллаа