11 дүгээр сарын 19-ний өдөр, Монгол дахь Японы ЭСЯ Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль болон Япон сантай хамтран зохион байгуулан ивээн тэтгэгчээр Монгол дахь Япончуудын холбоо, Монгол Японы худалдааны танхим оролцсон “29 дэх удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн” Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвд болж өнгөрлөө.
Нээлтэд оролцсон Дэд тэргүүн Ш.Кикүма “Энэхүү уран илтгэлийн тэмцээн Та бүхний өдөр тутмынхаа япон хэл сурсан үр дүнгээ харуулахын хамт цаашид улам бүр чадвараа дээшлүүлэн шинэ зорилгоо олж авна гэдэгт итгэж байна. Та бүхэн япон хэлээ цаашид ч үргэлжлүүлэн сурч ирээдүйд бүхий л салбарт Япон, Монголыг холбох гүүр болох боловсон хүчин болоосой гэж хүсэж байна” хэмээв.
Тэмцээнд эхний шалгаруулалтад тэнцсэн ахлах сургуулийн бүлгийн 10 сурагч, их сургуулийн бүлгийн 9 оюутан өөрсдийн өдөр бүрийн хичээл зүтгэлийнхээ үр дүнг харуулж, сэтгэлээ шингээсэн уран илтгэлээ толилиуллаа. Тэмцээний эхний байрт шалгарсан доорх 8 оролцогчдыг “JENESYS” хөтөлбөрийн хүрээнд Япон Улстай танилцах аялалд оролцох эрхээр шагнав
Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт амжилттай явагдлаа
Шинэ жилийн мэндчилгээ
ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Хятад, монгол орчуулгын улсын уралдаанд амжилттай оролцлоо
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ