Шандун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн “DINGTALK” платформоор 2023.09.23-12.23 хооронд болсон намрын сургалтад ГХС-ийн (ТТО- Хятад хэл), ГУУС-ийн (Геодези) хамтарсан хөтөлбөрийн 1,2-р ангийн анхан шатны нийт 30 оюутан хамрагдлаа.



Оюутан хичээлээс гадна шинэ мэдээ мэдээлэл, олон улсын цахим сургалтын платформыг ашиглах, сонсгол яриагаа сайжруулах, сонирхсон хөтөлбөрүүддээ бие даан суралцах чадварыг дээшлүүлэх зэрэгт өгөөжтэй болно.
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуультай хамтран ажиллаж сургалтыг удирдан зохион байгуулсан Шандун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн профессор багш нартаа, тус хөтөлбөрт хамрагдаж сертификат авсан оюутан залуустаа, Гадаад хэлний сургуулийн хятад хэлний мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
ШУТИС-ГХС. АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2024.01.18
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.