МУБИС-ийн НХУС-ийн Дорно дахины хэлний тэнхим, МУИС-ийн ХУС-ийн Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн Ази судлалын салбар хамтран зохион байгуулдаг Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 05 сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн ОУСХ, Хэл зохиолын хүрээлэн, МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, ОУУБИС, Монгол судлалын төв зэрэг байгууллагын гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид солонгос судлал, япон судлал, хятад судлал, түрэг судлал гэсэн 4 салбар хуралдаанаар хэл шинжлэл, түүх, угсаатны зүй, орон судлал, боловсрол судлал, гадаад хэл заах аргазүйн тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцүүллээ. Ази судлалын чиглэлээр судалгаа хийж буй дотоод гадаадын эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулах, цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлох, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой хурал боллоо. Энэ удаагийн хуралд Гадаад хэлний сургуулийн дэд профессор Л.Чойжилмаа, ахлах багш доктор Ц.Бямбацэнд, Т.Мөнхжаргал, Р.Бигэрмаа, З.Эрдэнэсүрэн нар өөрсдийн судалгааны ажлын үр дүнг танилцууллаа.





“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.