ШУТИС-ийн ГХС-ийн ХХШТ-ээс англи хэлний улсын олимпиадыг амжиллтай зохион байгууллаа
2025-04-07
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбараас Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн мэргэжлийн ангид суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг уламжлалт “АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД” 2025 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 07-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.
Олимпиадын I шатыг англи хэлний хэл зүйн мэдлэг, унших, сонсох, бичих чадвар шалгах сорил хэлбэрээр багш О. Золзаяа, С.Уранбилэг, Л. Амгалан, Ц. Солонго, Ш. Оюумаа нар зохион байгууллаа. 1-р шатны шалгаруулалтад ШУТИС- ГХС, ГХС-ийн бэлтгэл хөтөлбөр, ШУТИС ЭЦДС, МУИС, Мандах ИС, Отгонтэнгэр ИС, Рояал ИС, Эм Ай Ю сургуулиудаас нийт 70 оюутан оролцов.
Олимпиадын II шатанд өмнөх шатнаас шалгарсан 18 оюутан Техник, технологийн сэдэвт эхийг англиас монгол, монголоос англи хэл рүү аман, бичгийн орчуулга хийж өрсөлдлөө. 2-р шатны шалгаруулалтын “Аман орчуулга”-ыг багш Б.Байгал, Я.Оюунцэцэг, Т.Энхцэцэг нар, “Бичгийн орчуулга”-ыг багш Ц.Цэцэгмаа, Б.Байгалмаа, Ц.Байгалмаа нар зохион байгууллаа.
III шатыг 2025 оны 4-р сарын 07-ны Даваа гарагт зохион байгуулж, өмнөх 2 шатнаас шалгарсан 10 оюутан “How Artificial Intelligence Is Reshaping Career Pathways?” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцсон ба ГХС-ийн ХХШТ-ийн эрхлэгч Д.Туяа, мэргэжилтэн багш Патриша Анн Торнтон, ахлах багш С.Уранбилэг нар шүүгчээр, ГХС-ийн 3-р курсын оюутан Л.Үүлэн хөтлөгчөөр ажиллав.
III шатны ялагчдыг шүүгчдийн нийлбэр онооны дунджаар шалгаруулан өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
1. Д.Бүжинлхам (1-р байр) - ШУТИС, ГХС, ЕИ Бэлтгэл хөтөлбөр
2. А.Нандин-Эрдэнэ (2-р байр) - Эм Ай Ю ДС, 3-р курс
3. А.Маргад-Эрдэнэ (3-р байр) – ШУТИС, ГХС, 1-р курс
4. Р.Энхзаяа (Тусгай байр) – МУИС, 3-р курс
Англи хэлний улсын олимпиад ЗБК-ийн гишүүд шагналт байр эзэлсэн оюутнууд болон нийт оролцогчдод талархал илэрхийлж, цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ
ШУТИС, ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим
Олимпиад зохион байгуулах комисс
ШУТИС-ийн ГХС-ийн ХХШТ-ээс англи хэлний улсын олимпиадыг амжиллтай зохион байгууллаа
Сөүл Үндэсний Их сургуулийн Боловсролын сургуулийн багш, оюутантай “Заах арга зүйн хамтарсан семинар” зохион байгуулав.
БНСУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал болов.
Student"s Academic Conference
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.