ЕВРОП СУДЛАЛ IX” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, Отгонтэнгэр ИС хамтран 2025 оны 4 сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь олон улс, орон судлал, хэл шинжлэл, орчуулга зүй, гадаад хэлний боловсрол зэрэг чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагаа хуваалцан, харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал талбар боллоо.
Хуралд Монгол болон гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын профессор, судлаач, багш нар оролцож, нийт 50 гаруй илтгэл хэлэлцэгдлээ. Тус хуралд ХХШТ-ийн ахлах багш Ц.Байгалмаа, Б.Мөнхцэцэг, С.Сэржмядаг, багш Ц.Солонго, Англи хэлний тэнхимийн ахлах багш Н.Алтанзул, Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Сонинцэцэг нар илтгэл хэлэлцүүлж, салбар хуралдааны даргаар Э.Чимэдлхам, Д.Туяа нар ажиллаа.
“Европ судлал IX” хурал нь олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ мэдлэг бүтээх, харилцан суралцах, туршлага солилцох үр дүнтэй, өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсныг оролцогчид онцолж байлаа.


ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “СОЁЛЫН БОЛОН ЯРИАНЫ ХИЧЭЭЛ ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
“СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН”
ГХО БАКАЛАВРЫН БОЛОН АХИСАН ТҮВШНИЙ ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
Англи хэлний ярианы клубын үйл ажиллагаа зохион байгууллагдлаа