Гадаад хэлний сургууль нь “Техникийн мэргэжлийн орчуулга” магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн батламжаа гардан авлаа.
Тус хөтөлбөрийг 2015 оноос эхлэн элсэлт авч, сургалт, судалгааны үйл ажиллагааг иж бүрэн төлөвлөж хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд удирдлага, зохион байгуулалт, хөтөлбөрийн агуулга, чанар, үр дүнгээрээ ахиц дэвшил гаргаж, үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвартай хөтөлбөр болгохоор зорин ажиллаж байна. Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган, үнэлгээний тайлангаа амжилттай бичиж хамгаалсан Гадаад хэлний сургуулийн нийт хамт олондоо, ялангуяа Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор, багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.


“Байгаль, эх дэлхийгээ хамгаалъя” нөлөөллийн аян 2025 сургалт боллоо
“ХЯТАД ХЭЛНИЙ УРАН УНШЛАГА” УРАЛДААН
Ази судлалын тэнхимийн багш нар Цахим хичээл бэлтгэх сургалтад амжилттай суралцлаа
ГХС болон ГУУС-ын оюутнууд “Inno Hub” хурдасгуур төвтэй танилцах аялал хийлээ
“Төгсөгчдийн замналаас суралцъя” лекц зохион байгууллаа