Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимээс КОЙКА олон улсын байгууллагын 165-р ээлжийн сайн дурын ажилтнуудад Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрийн анхан шатны сургалтыг 2025 оны 3 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалт нь монгол хэлний суурьгүй гадаад иргэдэд зориулсан харилцааны энгийн
орчин нөхцөлд ярианы дадлага, унших, бичих чадваруудыг хөгжүүлэх, мөн монгол хэлний хэл зүйн хичээлүүдийг тусгай хөтөлбөрийн дагуу зааж, оролцогчдын хэлний суурь мэдлэгийг бүрдүүлэн, өдөр тутмын харилцаанд хэрэглэх чадварыг олгосон юм.
Сургалтад КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан болох БНСУ-ын 5 иргэн хамрагдлаа. Энэхүү хөтөлбөр нь олон улсын сайн дурын ажилтныг Монгол оронд ажиллах, оршин суух хугацаанд харилцах, нийгэм соёлын орчинд дасан зохицох үндэс суурийг тавьж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.




Шинэ жилийн мэндчилгээ
ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Хятад, монгол орчуулгын улсын уралдаанд амжилттай оролцлоо
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөө өргөжүүлнэ