“Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний XI” боллоо.
admin

“Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний XI” хурлыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, МУИС, МУБИС, СИТИ их сургууль хамтран 2025 оны 5 сарын 2-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Ази тивийн түүх, хэл, соёл, улс төр, эдийн засгийн олон салбарт хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад бодит хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагаа солилцох чухал эрдмийн индэр боллоо.

 

Энэ удаагийн хуралд Монгол, БНХАУ, ОХУ, БНТУ, БНСУ, Япон, БНУзУ, БНКазУ зэрэг 8 орны 80 гаруй эрдэмтэн, судлаач 4 салбар хуралдаанд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүллээ.

Хурлыг нээж ШУТИС-ийн ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга доктор Ц.Цоггэрэл, МУИС-ийн ШУС-ийн ХУС хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, Сити Их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа нар үг хэлж, хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Мөн хуралд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Жи, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Али Саид Сэрдэнгэчти, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсийн дарга Ито Ёрико нар мэндчилгээ дэвшүүлж, олон улсын эрдэм судлалын хамтын ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийллээ.

“Ази судлал XI” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь ази судлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ мэдлэг бүтээх, харилцан туршлага солилцох үр дүнтэй, өргөн цар хүрээтэй хурал болсныг оролцогчид онцолж байлаа.