2025.05.21 өдөр “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хэлний бэлтгэл хөтөлбөрийн ШУТИС, МУИС дээр суралцдаг оюутнуудын дунд “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн-2025”-ийг ШУТИС, Гадаад хэлний сургууль амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 15 баг оролцож хурд, хүч чадал, ур чадвараа сорилоо. Сагсны эрэгтэй төрөлд 1 байранд МУИС-ийн герман -хятад хэлний холимог баг, 2-р байранд МУИС-ийн англи хэл-2, 3-р байранд МУИС-ийн чех хэлний баг шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртлээ. Сагсны эмэгтэй төрөлд 1 байранд ШУТИС-ийн япон хэлний баг, 2-р байранд МУИС-ийн герман хэлний баг, 3-р байранд ШУТИС-ийн англи хэлний 2-р баг шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Эрэгтэй шилдэг тоглогчоор МУИС-ийн герман -хятад хэлний холимог багийн ахлагч Б.Энх-Амар, эмэгтэй шилдэг тоглогчоор ШУТИС-ийн япон хэлний багийн ахлагч Ц.Цэндмаа нар шалгарлаа. Тэмцээнд оюутнуудаа бэлтгэн хамтран ажилласан чиглүүлэгч багш Ш.Оюумаа, О.Золзаяа, Л.Сарангэрэл нартаа баярлалаа.

МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.