ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН
“OPEN CAMPUS” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаа, үр дүнг ерөнхий боловсролын сургууль болон бусад сонирхогч, оролцогч талуудад таниулах, сурталчлах, оюутнуудыг дадлага болон ажлын байранд зуучлах зорилгоор “OPEN CAMPUS” нээлттэй өдөрлөг 2025 оны 05 сарын 27 өдөр ШУТИС-ийн төв байрны задгай талбайд зохион байгуулагдав.
Тус арга хэмжээний үеэр Ерөнхий боловсролын 24 сургуулийн 576 ахлах ангийн сурагчид багш нарын хамт хүрэлцэн ирж сургуулийн орчин, музей, хөтөлбөрүүдтэй танилцахаас гадна “Тохирох мэргэжлийн хэв шинжийг тодорхойлох асуулга" судалгаанд хамрагдан, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Мөн “Инженер геодези” ХХК, “Гео-Инструмент” ХХК, “Юнигаз” ХХК, “Эрдэнэс алт ресурс” ХХК, “NBIK” llc, “Trigteg” llc, “Мальфлюорит” ХХК, “Монхорус интернэшнл” ХХК, “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ”, “Монцемент” ХХК, “Аглуут” ХХК зэрэг 10 гаруй ажил олгогч оролцон оюутан, сурагчдад байгууллагын үйл ажиллагааны танилцуулга хийн оюутнуудад ажлын байр, үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг таниулан хамтран ажиллав.
Өдөрлөгийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хамтран зохион байгуулсан бөгөөд Гадаад хэлний сургуулийн багш, оюутан хөтөлбөр болон клубийн үйл ажиллагааг танилцуулан идэвхтэй оролцов.




“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.