ГХС-ИЙН АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д СУРАЛЦАХААР МОРДЛОО
admin

ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны тэтгэлэгт “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.

2025-2026 оны хичээлийн жилд А тэтгэлэг-2 оюутан, В тэтгэлэг-8 оюутан, C тэтгэлэг-3 нийт 13 оюутан БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар зорилоо.       

Тус хөтөлбөрөөр техник технологийн орчуулагчийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд маань 2025 оны 9 дүгээр сарын 08-ний өдрөөс Шаньдун ШУТИС-д олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн хичээл, дадлагаа хослуулан шамдан суралцаж эхэлнэ.   

     

 

     

 

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн хамт олон, мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!

 

ШУТИС-ГХС

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ХЯТАД ХЭЛНИЙ БАГ

2025.09.02