“СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТ 2025” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2025 оны 10-р сарын 11-ний өдөр “Судалгаа хөгжүүлэлт 2025” өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөг нь ШУА-ийн ХЗХ, МУИС, МУБИС, ШУТИС-ийн Монгол хэл судлалын салбарын голлох дөрвөн байгууллагад судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй эрдэмтэн судлаачдыг танилцуулах, үе үеийн эрдэмтэн судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд ШУТИС-ийн ГХС-ийн АСТ-ийн Монгол хэлний багийн багш нар албан ёсоор хоёр дахь жилдээ оролцсов.
Арга хэмжээний хүрээнд 2024-2025 оныд хийсэн ажил, судалгааны талаарх мэдээлэл танилцуулга, спортын тэмцээнүүд зохион байгуулж, байгууллагууд удирдах албан тушаалтнаараа ахлуулсан баг хамт олноороо оролцож, туршлага, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөн, ШУТИС-ийн ГХС-ийн захирал Ц.Энхбаатар ахлагчтай монгол хэлний 8 багш амжилттай оролцож, захирал Ц.Энхбаатар нээлтийн үг хэлж, монгол хэлний ахлах багш Б.Дэлгэрмаа 2024-2025 онд монгол хэлний багш нарын сургалт, судалгаа болон бусад ажлыг танилцуулав.
Тус арга хэмжээний хүрээнд зохиогдсон “Эвсэг 2025” сагсан бөмбөг, волейбол, 3х3 сагсан бөмбөг, шатар, даам, дартс, ширээний теннисний тэмцээнд ГХС-ийн баг тамирчид амжилттай оролцон, дараах байр эзлэв. Үүнд:



ГХС-ийн АСТ-ийн Монгол хэлний баг
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.