“Төгсөгчдийн замналаас суралцъя” лекц зохион байгууллаа
ШУТИС-ийн ГХС-ийн АСТ-ийн Солонгос хэлний багаас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Төгсөгчдийн замналаас суралцъя” сэдэвт лекц зохион байгуулав.
Амжилттай төгсөгчдийн туршлагаар дамжуулан оюутнуудыг мэргэжлээрээ бахархах, суралцах урам зоригтой болгохыг зорилоо.
Тус үйл ажиллагаанд ГХС-ийн солонгос хэлний ангийн 1,2,3,4-р курсын оюутнууд, ЕИ-2100 хөтөлбөрийн оюутнуудад ШУТИС 8-р байр 804 тоот ангид ШУТИС-ийн ГХС-ийн солонгос хэлний ТТО мэргэжлийн 2014 оны төгсөгч Д. Мөнхзул “Хэлнээс дэлхий рүү, Хэлний боловсролоос олон улсын хөгжлийн карьерт” лекц, 2021 оны 3.5 жилээр төгсөгч С. Өлзийбат “한국어란 나에게” сэдэвт лекц уншиж оюутнуудын сонирхсон асуултанд хариулж, дурсгалын зураг авхуулав.




Цаг гарган хүрэлцэн ирж оюутан дүү нартаа өөрийн үнэтэй туршлагаас хуваалцсан амжилттай төгсөгч нартаа талархал илэрхийлье.
Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт амжилттай явагдлаа
Шинэ жилийн мэндчилгээ
ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Хятад, монгол орчуулгын улсын уралдаанд амжилттай оролцлоо
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ