Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим болон “Звёздочка” клуб хамтран Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл” (2+2 хамтарсан) хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад зориулан онлайн хэлэлцүүлэг, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” хөтөлбөрийн хүрээнд Красноярскийн улсын хөдөө аж ахуйн их сургуульд эрчим хүчний инженер, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж буй Б.Өсөхбаяр, Ч.Бямбабаяр, Х.Сарангэрэл нар болон П.И.Чайковскийн нэрэмжит консерваторт дуулаачийн мэргэжлээр суралцаж буй М.Хайрат нар оролцлоо. Тэд ОХУ-д суралцах давуу тал, гадаадад амьдрах соёл, мэргэжлийн орчинд тулгарсан хэлний болон соёлын ялгааг даван туулах үйл явцын талаар, мөн ГХС-ийн орос хэлний багш нарын заасан мэдлэг, ур чадвар нь хэрхэн суралцах үйл явцад дэмжлэг болсон тухай сэтгэгдлээ хуваалцсан нь оюутнуудад бодит зөвлөмж, суралцах хүсэл тэмүүлэл төрүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.


Мэдээ бичсэн: М.Байгаль /ХХШТ-ийн ахлах багш/
2025.11.13.
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.