2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд Англи хэлний ярианы клубыг Фулбрайтын англи хэлний туслах багш Сидней Робинсон болон АХСТ-ийн багш Г. Энхзаяа нар удирдан амжилттай зохион байгууллаа. Тус клубт ШУТИС-ийн бакалаврын англи хэлний хичээл судалж буй БС-ийн 35 оюутан хамрагдаж видео үзэж хэлэлцүүлэг хийх, харилцан яриа зохиох, дүрд хувирч жүжигчилсэн тоглолт хийх, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр ярианы ур чадвараа сайжруулсан. Мөн Халловины /Halloween/ баяр тэмдэглэж, МУИС-ийн Фулбрайтын англи хэлний туслах багш Эдди болон МУИС-ийн Ярианы клубын 15 оюутан зочлон ирж, нийтдээ 40 оюутан холимог багуудад хуваагдан тэмцээн зохион байгууллав. ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэл судлалын тэнхимээс удирдан зохион байгуулдаг Англи хэлний ярианы клуб нь намрын улиралд амжилттай ажиллаж, оюутнуудын англи хэлний ярианы чадвар, үгийн сан болон соёлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.

On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”