Тус тэмцээнийг Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50
жилийн ойн хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Японы ЭСЯ, Монголын
япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв,
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим болон Япон сан
хамтран “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 31 дэх тэмцээнээ
амжилттай зохион явууллаа.
Уран илтгэлийн тэмцээний их дээд сургуулийн ангилалд 16 оюутан бүртгүүлснээс
эцсийн шатанд 7 оюутан “Япон хэл сурснаар…” сэдвээр, ахлах ангийн сурагчдын
ангилалд 27 сурагч бүртгүүлснээс эцсийн шатанд 10 сурагч шалгарч, “Монгол
хүний сайхан чанар” сэдвээр тус тус япон хэлээр уран илтгэх чадвар, япон хэлний
мэдлэгээ сорин оролцлоо.
Ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байр эзэлсэн оюутан сурагчид
өргөмжлөл, Японы Засгийн газрын JENESYS хөтөлбөрөөр Япон улсад аялах
эрхээр шагнуулав. Мөн эцсийн шатанд шалгарсан бүх оюутан сурагчдад Монголын
япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв,
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим болон Япон сангийн
гарын бэлэг гардуулав.
Тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт Монгол-Японы хүний нөөцийн
хөгжлийн төвд болсон ба Монгол дахь япон иргэдийн холбоо, Японы худалдааны
танхим ивээн тэтгэлээ.
Тэмцээний их дээд сургуулийн ангилад ШУТИС-ийг төлөөлж Гадаад хэлний
сургуулийн 4-р курсийн оюутан А.Хишигжаргал, Барилга архитектурын сургууль,
Нагаока технологийн их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийн 2-р курсийн
оюутан Б.Батмэнд, ахлах ангийн сурагчдын ангилалд ШУТИС-ийн харъяа
Технологийн коллежийн 3-р курсийн оюутан П.Энхмэнд нар эцсийн шатанд
шалгарч, япон хэлээр илтгэл тавьж, амжилттай оролцлоо.


Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт амжилттай явагдлаа
Шинэ жилийн мэндчилгээ
ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Хятад, монгол орчуулгын улсын уралдаанд амжилттай оролцлоо
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ