2025.11.26-ны өдөр ШУТИС, СИТИ их сургууль, ХИС, МУИС-ийн Баруун бүсийн Ховд их сургууль болон УБ дахь Хятадын соёлын төвийн хамтарсан улсын хэмжээний хятад хэл суралцагч оюутнуудын “Хятад хэд, соёл-2025” анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурал 2 үе шаттайгаар 2025.10.20 өдрөөс эхэлсэн. Эхний шатны шалгаруулалтыг сургууль тус бүр өөрсдөө зохион байгуулж, тус бүр шалгарсан 3,3 оюутныг 2-р шатны шалгаруултанд оролцуулсан. 4 их сургуулийн шалгарсан 12 оюутнууд тус эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.

Тэргүүн байр: ШУТИС-ийн хятад хэлний ангийн оюутан С.Ану-Үжин (удирдагч багш Л.Чойжилмаа)
Дэд байр: ШУТИС-ийн хятад хэлний 4-р курсийн оюутан Ц.Амгалангоо (удирдагч багш Л.Чойжилмаа)
ХИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан Ж.Түмэнхорол, Б.Аззаяа (удирдагч багш И.Туул)
Гутгаар байр: ХИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан А.Эрдэнэбаяр (удирдагч багш Б.Одгэрэл)
Ховд их сургуулийн 2-р курсийн оюутан Б.Мягмартүвшин (удирдагч багш Ичинхорлоо)
Тусгай байр: Ховд их сургуулийн 1-р курсийн оюутан П.Марал (удирдагч багш Т.Энэбиш)
ШУТИС-ийн хятад хэлний 1-р курсийн оюутан П.Бадамдорж (удирдагч багш Л.Чойжилмаа)
СИТИ ИС-ийн 3-р курсийн оюутан Монгуш Милана (удирдагч багш Ш.Мөнхцэцэг)
СИТИ ИС-ийн 2-р курсийн оюутан Г.Пүрэвдаваа, Б.Энхгэрэл (удирдагч багш Ш.Мөнхцэцэг)


“Хятад хэл, соёл-2025” оюутны ЭШХ-д Монголд суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын аташше Лижы, УБ хот дахь Хятадын соёлын төвийн эрхлэгч Жан Циэн, ШУТИС-ийн ГХС-ийн ЧМ П.Бямбажав, ГХС-ийн АСТ-ийн профессор Н.Мэнд, СИТИ их сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Чимэг-Эрдэнэ, МУИС-ийн Баруун бүсийн Ховд их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Б.Гүндэгмаа, ШУТИС-ийн ГХС-ийн АСТ-ийн дэд профессор Л.Чойжилмаа, СИТИ их сургуулийн хятад хэлний багш Ш.Мөнхцэцэг нар оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааг УБ хот дахь Хятадын соёлын Төв жил бүр дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
Тус ЭШХ-д амжилттай оролцсон оюутнууд, удирдсан багш нартаа болон дэмжиж ажилласан сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Та бүхний эрдэм судалгааны ажил арвин байхыг хүсэн ерөөе.
ГХС-ийн Ази судлалын тэнхим
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”