“ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ТАНХИМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МУ-ын ШУТИС, БНХАУ-ын Шаньдун ШУТИС-ийн хамтарсан төслийн хүрээнд тохижуулсан “Хятад хэл соёлын танхим”-ын нээлтээ 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хийлээ. ШУТИС-ийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Шаньдун ШУТИС-ийн ОУСС-ийн дэд захирал Жан Яавэй, ШУТИС-ийн ГХС-ийн захирал Ц.Энхбаатар нар “Хятад хэл соёлын танхим”-ыг нээж тууз хайчилж, проректор Н.Эрдэнэхүү, дэд захирал Жан Яавэй нар хятад суралцагч оюутан залууст үг хэллээ.

Тус танхим ШУТИС-ийн ГХС, ГУУС, ЭХС, ХШУС-ийн хятад хэл суралцагч оюутан залууст үйлчлэх болно. Оюутнуудын хятад хэлний хичээлээр дамжуулан хэлний чадвараа сайжруулахаас гадна хятадын соёл уламжлал, өнөө цагийн хөгжил дэвшлээс суралцахад нь дэмжлэг үзүүлэн сүүлийн үеийн шинэ сурах бичиг, уран бичлэгийн иж бүрэн хэрэгсэл, хийн дасгалын болон хань үндэстний хувцас бэлэглэв.
Төслийг санаачлан хэрэгжүүлсэн ШУТИС-ийн ГХС-ийн дэд профессор Ц.Эрдэнэзаяа, Шаньдун ШУТИС-ийн ОУСС-ийн олон улсын хөтөлбөр хариуцсан дарга Ли Чинжиэн нар болон хоёр сургуулийн удирдлага, профессор багш, оюутан залууст талархал илэрхийлж, эрдэм судлалын үйлст нь өндөр амжилт, хамтын ажиллагаа нь улам өргөжин дэлгэрэхийг хүсэн ерөөе!


ШУТИС-ГХС-АСТ
ХЯТАД ХЭЛНИЙ БАГ 2025.11.27
“WELL-BEING, MOTIVATION, POSITIVE EDUCATION” СЭДЭВТ АНГЛИ ХЭЛ ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
“ENGLISH AS MEDIUM OF INSTRUCTION” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт амжилттай явагдлаа
Шинэ жилийн мэндчилгээ
ШУТИС-ийн Багш, ажилчид, оюутан сурагч, төгсөгчдийн дунд зохион байгуулагдсан шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө