Звёздочка клубээс жил бүр оюутнуудад зориулсан постер илтгэлийн тэмцээнийг зохион явуулдаг. Энэ жилийн постер илтгэлийн сэдэв нь “Оюутны сэтгэл зүй, сурах арга барил” байсан бөгөөд оюутнуудыг “Өөрийн мэдрэмжээ бусдад түгээ” уриан дор 2025.11.15-12.05 өдрүүдэд тус үйл ажиллагаа явагдсан.
Шалгаруулалтын сүүлийн шатанд 18 оюутан илтгэлээ тавьж бусадтай санаа бодлоо хуваалцсан. Оюутнууд дараах агуулгын хүрээнд монгол, англи, хятад хэлээр илтгэлээ тавьсан.
• Сэтгэл зүйн онцлог ба эрүүл мэнд
• Үр дүнтэй сурах арга барил
• Стрессийн удирдлага
• Суралцах сэдэл ба хамтын ажиллагаа



Тус тэмцээнд ГХС-ийн англи, хятад хэлний ангийн оюутнууд оролцохоос гадна ЭХИС, НХС-ийн оюутнууд цахимаар оролцсон.
Тэмцээний шагнал хүртсэн оюутнууд:
Тэргүүн байр Г.Болормаа /хятад хэлний 1-р курс/
Дэд байр Ганжаргал /англи хэлний 2-р курс/
Гутгаар байр О.Сондор /хятад хэлний 1-р курс/


Клубын үйл ажиллагааг дэмжин ажилладаг удирдагч багш М.Байгальдаа талархал илэрхийлье.
Звёздочка клуб