МУИС.ШУС.ХУС-ийн Ази судлалын тэнхимийн хятад судлалын салбар болон МУИС-ийн ОРчуулагч, Хэлмэрчийн Мэргэшлийн Үнэлгээний Төвтэй хамтран хятад хэлний үеийн галиг тогтоосны 10 жилийн ойд зориулсан “Хятад, монгол орчуулгын улсын уралдаан”-ыг 2025.11.12-12.5-ны өдрүүдэд хоёр үе шаттай явуулсан.
Тус уралдаанд Монголын их, дээд сургуулиудын хятад хэлний орчуулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын орчуулгын чадвар, хэл соёлын мэдлэг болон мэргэжлийн ур чадварыг сорих зорилготой зохион байгуулсан.


Энэхүү улсын хэмжээний уралдаанд МУИС, ШУТИС, МУБИС, ХУИС зэрэг нэр хүндтэй сургуулиудын оюутнууд оролцсон бөгөөд шүүгчдийн үнэлгээгээр эхний шатнаас 8 оюутан шалгарч II шатанд өрсөлдсөн. II шатанд оролцогчид хятад хэлнээс монгол хэл рүү орчуулах даалгаврыг өгөгдсөн хугацаанд гүйцэтгэж, орчуулгын зөв бичих зарчим, найруулгын чанар, утгын үнэн зөв дамжуулалт зэрэг шалгуураар дүгнэгдэн
Шагналт байранд О.Номин /ШУТИС/
Б.Пүрэвсүрэн /МУБИС/ нар тус тус шалгарлаа.

Уралдаанд амжилттай оролцсон хятад хэлний 1-р курсийн оюутан О.Номин болон удирдсан багш Л.Чойжилмаа нартаа талархал илэрхийлье.
Тус уралдаан нь оюутнуудын орчуулгын ур чадварыг дээшлүүлэх, хэл соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх болон цаашдын сургалт судалгаа, мэргэжлийн хөгжилд нь чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.
Ази судлалын тэнхим
Хятад, монгол орчуулгын улсын уралдаанд амжилттай оролцлоо
ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭН БАГШ ПАН ХУНЧАОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөө өргөжүүлнэ
ГХС-ийн Звёздочка клубээс зохион явуулсан постер илтгэлийн тэмцээн амжилттай явагдлаа
Эмэгтэй эрдэмтэд