МУБИС-ийн Күнзийн институт нь БНХАУ-ын Боловсролын яамны харьяа Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төв, Зүүн Хойд багшийн их сургуультай хамтран "Монгол улсын Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт”-ыг 2025.01.06-08-ны өдрүүдэд танхим болон онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Тухайн сургалтын мэргэшүүлэх багшаар БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулийн захирал Лиү тао, Ван юү нар ажиллан, нийслэл болон орон нутгийн 20 сургуулийн 70 орчим хятад хэлний багш нар хамрагдлаа.

МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, Күнзийн институтийн хятад талын захирал Жан Дай Шэн, БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулийн Багшийн сургуулийн захирал Лиү тао, Ван юү нар сургалтад хамрагдсан нийт суралцагчдад олон улсын серфитикатыг гардуулан өгч, баяр хүргэлээ. Тус сургалтанд ШУТИС-ийн ГХС-ийн хятад хэлний багш Л.Чойжилмаа амжилттай оролцлоо.


Ийнхүү Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх 7 дахь удаагийн сургалт амжилттай бөгөөд өгөөжтэй боллоо хэмээн суралцагчид онцолж, БНХАУ-аас ирсэн багш нарт талархсанаа илэрхийлсэн юм.
ГХС-ийн Ази судлалын тэнхим
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.