2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирал ГХС-ийн Ази судлалын тэнхим санаачлан хамтын ажиллагаатай Глобал трэйвэл корпораци ХХК, Мон Тай Сино Групп ХХК, орчуулга.мн-тай мэргэжлийн дадлага зохион байгуулахаас гадна эргэх холбоог дэмжих зорилготой ажлын байрны өдөрлөгийг хятад хэлний клубийн гишүүдтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус компанийн захирал Г.Аабат “Цалин ба хөдөлмөрийн бүтээгдэхүүн” сэдвээр илтгэл тавьж, ажлын байрны ярилцлага өрнүүллээ. Тэрээр орчин үед хөдөлмөрийн бүтээгдэхүүн гэдэг нь зөвхөн биет зүйл биш, харин хувь хүний эзэмшсэн мэдлэг, ур чадвар, чадамжийг хэлдэг. Тэрхүү хөдөлмөрийн бүтээгдэхүүнээрээ хүн өөрийн нийгэм дэх үнэ цэнээ тодорхойлдог. Их сургуульд сурч буй мэдлэг, чадвар нь бидний ирээдүйн зах зээлд гаргах бүтээгдэхүүн болдог. Энэ утгаараа их сургууль бол чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг орчин, харин багш нар хөдөлмөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, оюутнууд нь тэдний бүтээсэн бүтээгдэхүүн юм.
Компаниуд тухайн бүтээгдэхүүний чанар, хэрэгцээг үнэлж ажилтан авдаг бөгөөд үүний хариуд цалин олгодог. Тиймээс цалин гэдэг нь хүний гаргаж буй хөдөлмөрийн бүтээгдэхүүний үнэлгээ юм. Хөдөлмөрийн бүтээгдэхүүн чанартай байх тусам тухайн хүний мэргэжлийн үнэ цэнэ тодорч, үнэлгээ нь нэмэгддэг талаар ярилцаж, зорилтот ахлах курсийн оюутнуудад хэрэгтэй харилцан үр дүнтэй болж өндөрлөлөө.

Тус өдөрлөгт ГХО хөтөлбөрөөр суралцаж буй ТТО-хятад хэл мэргэжлийн ахлах курсийн оюутнууд оролцож өөрсдийгөө танилцуулахаас гадна төгсөөд ажиллах ажлын байр, хувь хүний болоод нийгмийн хэрэгцээ шаардлага хийгээд сонирхсон асуултаа тавьж, чөлөөт ярилцлага өрнүүлж, санал бодлоо хуваалцлаа.
ЭРЛИЙГ СУРЛААР, ЭРДМИЙГ ХИЧЭЭЛЭЭР
ШУТИС-ГХС-АСТ
Хятад хэлний клуб
ЗБ: Ц.Эрдэнэзаяа /дэд проф./ 2026.02.13