Гадаад хэлний сургуулийн оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, судалгааны арга зүйд дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор бакалавр болон ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлын хамрах хүрээ, оролцоо
Шалгарсан илтгэлүүд:
Бакалаврын түвшин
1-р байр:
Б.Энхмаа (Гадаад хэлний орчуулга – англи хэл)
Сэдэв: “Эможи нь цахим харилцаанд паралингвистик үүргийг орлож чадах уу?”
Удирдагч багш: Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхэмийн ахлах багш, доктор С.Сэржмядаг
2-р байр:
М.Цолмон (Гадаад хэлний орчуулга – хятад хэл)
Сэдэв: “Монгол, хятад оршуулгын зан үйлтэй холбоотой үг хэллэгийн судалгаа”
Удирдагч багш: Ази судлалын дэд профессор, доктор Ц.Эрдэнэзаяа
3-р байр:
Б.Ганжаргал (Гадаад хэлний орчуулга – англи хэл)
Сэдэв: “Монгол хэлний үндэсний онцлог үгийг англи хэлнээ орчуулах нь: Хүний орчуулга ба AI орчуулгын харьцуулалт”
Удирдагч багш: Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор С.Бархас
Магистрын түвшин
1-р байр:
Т.Болорцэцэг (Техникийн мэргэжлийн орчуулга хөтөлбөр)
Сэдэв: “Хэлц үгийн утга зүйн судалгаа” Удирдагч багш: Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, Д.Туяа
2-р байр:
М.Нэргүйням (Техникийн мэргэжлийн орчуулга хөтөлбөр)
Сэдэв: “Газар зүйн нэр томьёоны орчуулгын судалгаа: Human Geography сурах бичгийн жишээн дээр” Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор Ц.Цэцэгмаа
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь сургуулийн судалгааны тэргүүлэх үндсэн чиглэл болох шинжлэх ухааны нэр томьёоны судалгаа, хэл шинжлэлийн чиглэлтэй уялдаж, оюутны судалгааны ажил нь орчин үеийн хэл шинжлэл, орчуулга судлал, хиймэл оюун ухаанд суурилсан хэлний хэрэглээний асуудлуудыг хөндсөн онцлогтой байлаа.
Хурлын хүрээнд оюутнууд өөрсдийн судалгааны ажлыг илтгэн хэлэлцүүлж, судалгааны арга зүй, илтгэх ур чадвараа хөгжүүлэх, мөн багш, оюутны хамтын ажиллагаа сайжирч, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөж нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэв.
Оюутны судалгааны ажлыг амжилттай удирдан чиглүүлсэн нийт удирдагч багш нартаа гүн талархал илэрхийлье.



Гадаад хэлний сургуулийн бакалавр болон ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал болов.
АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬ АХМАД БАГШ, АЖИЛЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ХҮЛЭЭН АВЛАА
Профессор, багш та бүхнийг судлаачийн цуврал семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мэндчилгээ