“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд
амжилттай оролцлоо
1034 мөрөөдөл-15 боломж-1 гайхалтай аялал. 
“Айсмарк” ХХК-ийн “Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. Тус хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс нийт 1034 оюутан эхний шатанд хамрагдаж, хоёрдугаар шатанд 50 оролцогч шалгарч, “Мөрөөдлөө зурсан би” сэдэвт видео бичлэгээ илгээсэн. Эдгээрээс 15 шилдэг оролцогч шалгарч, тэднээс шилдгийн шилдэг 2 оюутан БНХАУ-д аялах эрх хүртэн, сурагчийн ширээнээс дэлхийн хөгжлийг танин мэдэх боломжийг олж авсан юм. Харин үлдсэн 13 шилдэг оролцогчид тус бүр 1,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг гардуулсан. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь зөвхөн мөнгөн дэмжлэгээр хязгаарлагдаагүй бөгөөд шилдэг оролцогчдын мэдлэг, хувь хүний хөгжилд онцгойлон анхаарч, хагас жилийн турш системтэй, сонирхолтой сургалтуудыг зохион байгууллаа.


Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт ШУТИС-ийн ГХС-ийн ТТО хятад хэлний 1-р курсийн оюутан Г.Чинчулуун тэтгэлэг хүртсэн амжилт гаргажээ. Тус оюутан нь 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ректорын нэрэмжит “Шилдэг элсэгч” тэтгэлгийг мөн хүртэж байсан шилдэг оюутан юм. Оюутнуудаа зааж сургаж, тэмцээн уралдаанд байнга бэлдэж оролцуулдаг зөвлөх багш Л.Чойжилмаад талархал илэрхийлье.
“Багш хаалга нээнэ, харин чи өөрөө орно.”
“Мэдлэг бол хамгийн сайн хөрөнгө оруулалт.” — Benjamin Franklin
2026.03.23
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.