АНУ-ЫН ЭСЯ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ШУТИС-ИЙН ГХС-Д ЗОЧЛОВ
АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Маиа, Фулбрайт солилцооны хөтөлбөр хариуцсан зохицуулагч Х.Саруул нар 2026 оны 3-р сарын 30-нд ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэл судлалын тэнхимд ажиллаж буй Фулбрайт хөтөлбөрийн туслах багш Сиднэй Робинсоны ажил байдалтай танилцан хөтөлбөр хэрэгжүүлэгч профессор, багш нартай уулзалт ярилцлага хийж, ГХС-ийн захирал Ц.Энхбаатартай цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Дашрамд дурдахад ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэл судлалын тэнхим нь 2018 оноос хойш тасралтгүй АНУ-ын ЭСЯ-ны “English Language Fellow”, “Fulbright ETA” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэн багш Сиднэй Робинсон ШУТИС-д ажиллаж байна.

Мэдээ бэлтгэсэн:
ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэл судлалын тэнхим
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.