“Эх хэлний өдрүүд” сарын ажлын хүрээнд олон уралдаан, арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь илтгэх чадварын уралдаан юм. Илтгэлийн уралдааныг 2025-2026 оны хичээлийн жилд “Хэл ярианы соёл” хичээл судалж буй ШУТИС-ийн 1-3 курсийн оюутнуудын дунд амжилттай зохион явууллаа.
Илтгэлийн II шат 2026 оны 04 дүгээр сарын 02-ны 09.00 цагт Т-207 тоот өрөөнд болсон бөгөөд оюутнууд “Технологийн хөгжил ба хүний харилцаа” сэдвээр урьдчилан бэлтгэсэн илтгэлээ 5-6 минутад багтаан илтгэв. Илтгэлийг сэдэв, агуулга нийцсэн байдал болон илтгэгчийн ярих чадвар гэсэн 2 үзүүлэлтээр тус тус дүгнэлээ.
Илтгэлийн III шатанд “Хэл ярианы соёл хичээлийн ач холбогдол, агуулгад нэмж оруулах сэдэв, илтгэл явуулах арга” сэдвээр 5 минутад бэлтгэн, 2-3 минутад багтаан, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн илтгэлээ.
Уралдаанд:
I байрт – О.Сүхбаатар (МИТС-ийн I курсийн оюутан)
II байрт – Б.Саранчимэг (ХШУС-ийн I курсийн оюутан)
III байрт – О.Билгүүн (ЭХИС-ийн I курсийн оюутан)
Тусгай байрт -А. Оюунгэрэл (ГУУС-ийн I курсийн оюутан) нар шалгарлаа.
Шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэж, эрдмийн ажилд нь амжилт хүсье!
Зохион байгуулагч:
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн
Ази судлалын тэнхим






