2026 оны 4 сарын 1-ний 14:00 цагаас ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд “Эх хэлний боловсрол, хэрэглээ” сэдэвт илтгэл-хэлэлцүүлэг боллоо. Үйл ажиллагаанд монгол хэлний багш нар болон оюутнууд, Дангук ИС-ийн оюутан солилцооны хөтөлбөрийн оюутан Де Вон, Ю Жин нар оролцов.
Илтгэл-хэлэлцүүлгийг ахлах багш доктор Ph.D, профессор Г.Томтогтох удирдан явуулж, эх хэлний боловсролын ач холбогдол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн суурь хичээлийн багцад заавал судлах “Хэл ярианы соёл” хичээлээр эх хэлний мэдлэг чадвараа хөгжүүлэх боломж, цаашид хичээлийн хөтөлбөрийг сайжруулах арга замын талаар багш, оюутнууд санал бодлоо илэрхийлэн, үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.









“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.