Төв аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулж буй “Боловсрол экспо 2026” арга хэмжээ 2026 оны 4-р сарын 5 өдөр Төв аймгийн Зуун мод хотын Монгол туургатан театрт боллоо.


Тус арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, БЕГ-ын дарга Т.Ням-Очир, Боловсролын Зээлийн сан, Боловсролын Ерөнхий Газар, Манила хотын Аялал жуулчлалын газар, Монгол-Филиппиний Боловсрол соёлын төв, Оросын Соёл, Шинжлэх Ухааны Төв /РЦНК/ болон 60 гаруй байгууллага, их дээд сургууль, коллеж оролцлоо.


Боловсролын зээлийн сангаас “Боловсолын зээлийн сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ”, Боловсролын үнэлгээний төвөөс “Элсэлтийн шалгалтын мэдээлэл, зөвлөгөө”, Боловсролын ерөнхий газраас “Сургуульд суурилсан ажил мэргэжлийн чиг баримжаа”, Сэтгэлийн тэврэлт ТББ-аас “Авьяас чадвар, зан төлөвтэйгээ хослуулан мэргэжлээ сонгох нь” зэрэг сургалт, ярилцлага зохион байгуулж, мөн урлагийн тоглолт үзэх, оролцогч сургуулиудын үзэсгэлэнгээр зочилж хэрэгтэй мэдээллээ авах зэргээр өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явагдлаа.


ГХС-ийн АСТ-ийн дэд профессор Л.Чойжилмаа, ахлах багш Л.Амгалан, Ш.Оюумаа нар сургуулиа сурталчлан ажиллав.
Мэдээг бэлтгэсэн. АСТ-ийн дэд профессор Л.Чойжилмаа
2026.04.06
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.