БНСУ-ын Сүн Чон Хян их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ажил 2010 оноос эхэлж, хоёр талын Бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын уулзалт, хоёр талын мэргэжлийн багш нарын уулзалт, хөтөлбөрийн хичээлийн танилцуулга, кредит харилцан хүлээн зөвшөөрөх, оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дотуур байрны хөнгөлөлт, тэтгэлэгийн нөхцөл шаардлага зэргийг 3 жилийн турш бэлдэж, анхны элсэгчдийг 2015 онд элсүүлж, 2016 онд анхны оюутнуудыг илгээж байв.
Өнгөрсөн 2026 оны 4 сарын 20-ны өдөр Сүн Чон Хян их сургуулийн Гадаад харилцааны хэлтэсийн дарга бөгөөд энэ удаад шинээр байгуулагдсан Олон улсын сургуулийн захирал Юү Бён Үг, гадаад оюутан хариуцсан албаны дарга И Сү Жон, бакалаврын хөтөлбөрт суралцагч гадаад оюутан хариуцсан албаны дарга И Гён Хүн нар МХТС дээр хүрэлцэн ирж Кибер аюулгүй байдал 2+2 хөтөлбөрөөр суралцагч 1-р курсын оюутнуудад сургууль болон хөтөлбөрөө танилцуулж, тэтгэлэгийн нөхцөл, бакалаварын хөтөлбөрөөр 3-р курст шилжин сурахад шаардагдах солонгос хэлний мэдлэгийн түвшин, төгсөхөд тавигдах хэлний болон мэргэжлийн хичээлийн шаардлагууд зэргийг танилцууллаа. Мөн МХТС-ийн Захирал Л.Баяр-Эрдэнэтэй уулзалт хийж хоёр тал хамтарсан хөтөлбөрөөр оюутан илгээснээс хойш 10 жил болсныг тэмдэглэн энэ ойтой холбоотой ЭШХ хамтран зохион байгуулах, сүүлийн үеийн техник технологийн шинэчлэлийг тусгасан мэргэжлийн хичээлийг хөтөлбөрт оруулах зэрэг талаар санал солилцов.

Мөн 2026 оны 9 сард Сүн Чон Хян их сургууль руу явах хөтөлбөрийн 2-р курсийн 24 оюутнаас ярилцлага авлаа. Тус бүрэлдэхүүн сургууль дээр солонгос хэлний хичээл хариуцан заадаг АСТ-ийн профессор Н.Мэнд, дадлагажигч багш Д.Анхтуяа нар оюутнуудыг өөрийгөө танилцуулах, солонгост очоод мэргэжлийн хичээлээс онцлон юу сурч өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө, солонгос хэлний мэдлэгийг хэрхэн дээшлүүлэх зэрэг чиглэлээр ярилцлагад бэлдэн, солонгос хэл дээр бэлдсэн сурах төлөвлөгөөг засч найруулах зэрэг ажлыг хийв. Сүн Чон Хян их сургуулийн төлөөлөгчид оюутнуудын солонгос хэлний чадварыг сайшаан магтаж, солонгост уулзахын ерөөл тавьж, оюутнуудад урам өглөө. Оюутнуудын маань оюуны мэлмий үргэлж тунгалаг байж, сурч мэдэх их хүсэл нь үргэлж оргилж байхыг ерөөе.

Мэдээ бэлдсэн АСТ-ийн профессор Н.Мэнд
“GLOBAL MINDS” тэмцээн зохион байгууллаа.
БНСУ-ын Сүн Чон Хян их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд 10 жил өнгөрчээ
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ