“Ази судлал XII” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-Нийгэм хүмүүнлэгийн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль хамтран 2026 оны 5 сарын 01-ний өдөр МУБИС-д зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Ази тивийн түүх, хэл, соёл, улс төр, эдийн засгийн олон салбарт хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад бодит хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагаа солилцох чухал эрдмийн индэр боллоо.
Энэ удаагийн хуралд Монгол улс, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, БНТУ, БНУзУ, Шри Ланка зэрэг нийт 8 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтэн багш, судлаачид 60 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.

Хурлыг нээж МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Мягмарцоож, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор Г.Элдэв-Очир, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал, доктор, дэд профессор Ц.Энхбаатар болон БНТУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Фуркан Фидан нар үг хэлж, хурлын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.


“Ази судлал XII” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь ази судлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ мэдлэг бүтээх, харилцан туршлага солилцох үр дүнтэй, өргөн цар хүрээтэй хурал болсныг оролцогчид онцолж байлаа.




The 12th International Conference on Asian Studies Successfully Held
АЗИ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
“GLOBAL MINDS” тэмцээн зохион байгууллаа.
БНСУ-ын Сүн Чон Хян их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлээд 10 жил өнгөрчээ
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.