ГХС-ИЙН АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛ, АНГЛИ ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д СУРАЛЦАХААР МОРДЛОО
admin

 

ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны тэтгэлэгт “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2026 оны 9 дүгээр сараас эхлэн ази судлалын тэнхимийн англи хэлний ангийн оюутнууд ч мөн оюутан солилцооны тэтгэлэгт “1+1+2 хөтөлбөр”-т хамрагдаж эхэллээ.

2026-2027 оны хичээлийн жилд  БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д техник технологийн орчуулагчийн хятад хэлний ангийн 12 оюутан, англи хэлний ангийн 9 оюутан нийт 21 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн хичээл, дадлагаа хослуулан шамдан суралцах боллоо.