ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
admin

Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг дэмжих, онол практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар шатанд нийт 21 илтгэл шалгарч, оюутнууд орчуулга судлал, хэл шинжлэл, хэлний хэрэглээ, соёл хоорондын харилцаа, хиймэл оюун ухаан болон цахим технологийн хэрэглээ зэрэг олон талт сэдвээр судалгааны ажлынхаа үр дүнг хэлэлцүүллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд доктор, профессор Г.Томтогтох, доктор Д.Туяа, доктор Т.Мөнхтуяа, доктор П.Батцэцэг нар ажиллаж, илтгэлийн судалгааны ажлын шинэлэг байдал, онол, арга зүйн үндэслэл, судалгааны үр дүн, практик ач холбогдол болон илтгэх ур чадвар зэрэг шалгуураар үнэлж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа.

1-р байранд Г.Үүрцайх

Илтгэлийн сэдэв: “Иргэний нисэхийн дүрмийн нэр томьёоны орчуулгын асуудал”

Удирдагч багш: Ц.Цэцэгмаа, доктор, дэд профессор

2-р байранд Б.Ганжаргал

Илтгэлийн сэдэв: “Мэргэжлийн орчуулагчийн үүрэг, ач холбогдол, хүний болон машины орчуулгын харьцуулсан судалгаа (Уран зохиолын орчуулгын жишээн дээр)”

Удирдагч багш: Б.Байгалмаа, магистр

3-р байранд Ё.Адъямарал

Илтгэлийн сэдэв: “Хятадын сонгодог бүтээлийн орчуулгын харьцуулалт (шүүмжлэл өгүүлэл зохиолын жишээгээр)”

Удирдагч багш: Л.Чойжилмаа, доктор, дэд профессор

Багш, оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, судалгааны ажлыг нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган чиглүүлсэн нийт удирдагч багш нартаа талархал илэрхийлье.