Гадаад хэлний сургуулиас дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөгчид болон багш нарын харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хамтдаа бүтээе – Төгсөгчдийн сүлжээ, хамтын ажиллагаа” уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад сургуулийн удирдлага, ахмад багш, профессор багшболон үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцож, сургуулийн хөгжил, сургалт, судалгааны үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр Гадаад хэлний сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, цаашдын зорилт, хамтын ажиллагааны боломжийг танилцууллаа.
Мөн төгсөгчид ажил мэргэжлийн туршлага, амжилт бүтээл, оюутан ахуйн дурсамжаасаа хуваалцаж, судалгаа, дадлагын үйл ажиллагаанд хамтран оролцох, оюутан, төгсөгчдийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургууль, төгсөгчдийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.




ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ, БАГШ НАРЫН УУЛЗАЛТ АЖИЛ ХЭРЭГЧ, ДУРСАМЖ ДҮҮРЭН БОЛЛОО.
ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
ШУТИС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ 32 ДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ХАНГЫЛ ҮСГИЙН БАЯР 21 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
МУИС-ийн Күнзийн институтээс зохион байгуулсан Монгол улсын хятад хэлний багш, сайн дурын багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх тусгайлсан сургалт амжилттай боллоо