Гадаад хэлний багш нар мэргэжлээ дээшлүүллээ
Гадаад хэлний багш нарт зориулсан “Гадаад хэлний хичээлээр оюутны идэвхийг өрнүүлэх нь” сургалт, семинар “Русский центр”-т амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээг Европ судлалын тэнхимийн герман хэлний ахлах багш Б.Мөнхцэцэг санаачилсан ба 2017 оны 01-р сарын 7-оос 21-ний хооронд ХБНГУ-ын Гөттингэн хотын Гёте институтэд гадаад хэл заах арга зүйн сургалт, семинарт оролцоод ирсэн тухай ярьж, сурсан шинэлэг аргуудаасаа багш нарт сонирхуулан үзүүлэх хичээл заав.

Уг семинарт ШУТИС-ийн ГХИ-ийн гадаад хэлний, МУБИС-ийн герман хэлний багш нар мөн Гёте институтийн төслийн мэргэжилтэн зэрэг 40 гаруй багш оролцлоо.
Европ судлалын тэнхим
ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО