ЭХС-ийн удирдлагаас ГХИ-д хятад хэлний ном, сурах бичиг бэлэглэлээ
2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Т.Батбаярын хамт ГХИ-ийн Ази судлалын тэнхимийн хамт олонд 500.000 төгрөгийн үнэ бүхий хятад хэлний ном, сурах бичгийг бэлэглэлээ.

ЭХС-д одоогоор Цахилгаан хангамж, Дулаан хангамж, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, Сэргээгдэх эрчим хүч гэсэн 4 мэргэжлээр 2+2 хөтөлбөр хэрэгжиж, суралцагч оюутны тоо жилээс жилд нэмэгдэн амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хятад хэлний хичээлийг ГХИ-ийн АСТ-ийн хятад хэлний багш нар заадаг. Аливаа сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд Сайн багш, Сайн ном зайлшгүй шаардлагатай. ЭХС нь ном, сурах бичгээр хангахаас гадна оюутнуудад зориулан зохиож буй аливаа уралдаан, тэмцээнийг дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай.
2+2 хөтөлбөрийн сургалтыг амжилттай явуулахад байнга тусалж дэмжиж байдаг ГХИ-ийн удирдлага ялангуяа ЭХС-ийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
НОМЫН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.