ГХИ-ИЙН “ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА”ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “BEST SPEAKER” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ГХИ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимээс тус сургуулийн Техник, технологийн орчуулга мэргэжлийн ангийн оюутнуудын мэдлэг чадвар, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Best speaker” тэмцээнийг 2018.11.02-ны өдөр амжилттай зохион явууллаа. Тус тэмцээнд “ГХО /англи хэл/”мэргэжлийн 1-3 дугаар курсийн оюутнуудын 4 баг, “ГХО /япон, солонгос, хятад хэл/” мэргэжлийн нэгдсэн 1 баг, нийт 5 баг оролцож: Мэндчилгээ, Зааврын дагуу зураг зурах, Хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, Багийн ахлагч нарын тэмцээн, Гэрийн даалгавар: “Бидний ирээдүй” сэдвээр жүжигчилсэн тоглолт, Кинонд дуу оруулах зэрэг 6 төрлийн даалгавараар мэдлэг чадвараа сорисноос:
1-р байр-“ГХО /англи хэл/” мэргэжлийн 2-р курсийн оюутнуудын “New generation” баг
2-р байр-“ГХО /англи хэл/” мэргэжлийн 1-р курсийн оюутнуудын “The A Team” баг
3-р байр-“ГХО /ази хэл/” мэргэжлийн 2-р курсийн оюутнуудын “POBOL” баг тус тус эзэллээ.
Тэмцээний шүүгчээр ГХИ-д ажиллаж буй АНУ-ын мэргэжилтэн багш Scott Poteet, Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн багш Shail Patel нар уригдан ажилласан ба Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн багш Maggie Lindroothтэмцээнийг хөтлөн явуулсан нь тэмцээний туршид бүх оюутнууд зөвхөн англи хэлээр харилцах боломж бүрдүүлсэн онцлогтой ажил боллоо.
ХХШТ-ийн тэмцээн зохион байгуулах комисс
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН “OPEN CAMPUS” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Ерөнхийлөгчийн илгээлт 2100” -ийн “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг ШУТИС. ГХС амжилттай зохион байгууллаа.
ОЛОН УЛСЫН ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР ТЭМЦЭЭН
The 11th International Conference on Asian Studies Successfully Held
“Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний XI” боллоо.