ШУТИС-ийн Орос хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2019.03.23–28 нд Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар, Русский центр, “Звёздочка” клубээс ШУТИС-ийн оюутнуудын орос хэлний мэдлэг, чадварыг шалгах, орос хэл сурах идэвх сонирхлыг дэмжих, Орос орны түүх соёл, зан заншлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ШУТИС-ийн оюутнуудын дунд “80-летие Победы в битве на Халхин голе” сэдэвт орос хэлний олимпиадыг 2 ангилалд 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
.jpg)
А ангилалд орос хэлийг гүнзгийрүүлэн судлаж байсан 21 оюутан оролцсноос 1-р байрыг Г.Бямбагэрэл /БАС/, 2-р байрыг Б.Баттулга /ХШУС/, 3-р байрыг Б.Дүүрэнбилэг /ГХС/, Б ангилалд инженерийн ангийн 57 оюутан оролцсноос 1-р байрыг Б.Хулан /МТС/, 2-р байрыг У.Өсөхбаяр /ГУУС/, 3-р байрыг Ц.Галбадрах /БуХС/ нар тус тус эзлэж, диплом мөнгөн шагналаар шагнагдав.
.jpg)
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөө өргөжүүлнэ
ГХС-ийн Звёздочка клубээс зохион явуулсан постер илтгэлийн тэмцээн амжилттай явагдлаа
Эмэгтэй эрдэмтэд
“ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ТАНХИМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД 3” ЧУУЛГА УУЛЗАЛТ