Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ойг угтан Гадаад хэлний сургууль 2019 оны 09 сарын 21-ний өдөр төгсөгчдийн дурсамж уулзалт, волейболын тэмцээнийг амжилттай зохион байгуулав.

Тус дурсамж уулзалтад Гадаад хэлний сургуулийн үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирж, оюутан цагийн найз нөхөд, багш нартайгаа спортоор нэгдэж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Мөн төгсөгчдийн зүгээс сургуулийнхаа хөгжил, үйл ажиллагаа, сургалт судалгаанд зориулж мөнгөн хандив өргөснийг дуулгахад таатай байна.

Уулзалтын үеэр зохион байгуулсан волейболын тэмцээний 1-р байрыг Б.Уламбаяр ахлагчтай 2002 оны англи-орос хэлний төгсөгчид, 2-р байрыг А.Отгонбаяр ахлагчтай 2003 оны англи-орос хэлний төгсөгчид, 3-р байрыг Б.Банзрагч ахлагчтай 2004 оны англи-орос хэлний төгсөгчид, тусгай байрыг Т.Баярзаяа ахлагчтай 2012 оны хятад-англи хэлний төгсөгчид тус тус эзэллээ.


Бидний урилгыг хүлээн авч дурсамж уулзалт, волейболын тэмцээнд хүрэлцэн ирсэн Гадаад хэлний сургуулийн нэрийн хуудас болсон төгсөгчид, ахмад багш нартаа баярлалаа.
Тэмцээнийг зохион байгуулахад идэвхтэй оролцсон хамт олон, оюутнууддаа халуун талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Гадаад хэлний сургууль
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.