Гадаад хэлний сургуулийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д нэг жилийн оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдав
Гадаад хэлний сургуулийн “Техник, технологийн орчуулга” хөтөлбөрийн хятад хэлний 2-р дамжааны оюутан Н.Дашзүмбэр, О.Туул, 1-р дамжааны оюутан Б.Буд-Эрдэнэ, Б.Бадамцэцэг нар 2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Чиндао хотын Шаньдун ШУТИС-д нэг жилийн оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдав.
Оюутнууд тус сургуульд суралцах хугацаандаа хятад хэлний яриа, сонсгол, бичиг, хятадын соёл, хятад хэлний түвшин тогтоох шалгалтын бэлтгэл зэрэг хичээлийг судалж, ГХС-д олж авсан хэлний мэдлэгээ улам гүнзгийрүүлэв.
.png)
.png)

Оюутнууд маань Чиндао хот, Шаньдун ШУТИС төдийгүй Хятад улсын тухай мэдлэг, хятадын ёс заншил, урлаг соёл, үндэсний баяртай танилцаж хятад болон гадаад оюутнуудтай чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, орон орны соёлоос суралцаж, спорт болон урлагийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, бие даан ажиллах, багаар ажиллах чадвар, харилцааны соёл, цагийн менежментэд суралцах зэргээр өөрсдийгөө өөрчлөн, туршлага хуримтлуулсан тухай тайлагналаа.
.jpg)
.jpg)
Оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдсан оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Ази судлалын тэнхим
ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО