Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим онлайн лекц зохион байгууллаа
Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим нь “Техник технологийн орчуулга” мэргэжлийн ангийн оюутнуудын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор гадаадын их, дээд сургуулийн багш нарыг урьж онлайн цуврал лекц уншуулж байгаа юм.
Энэ удаагийн зочноор Азербайжаны Хэлний их сургуулийн /Университет языков/ Солонгос хэлний орчуулагчийн тэнхимийн багш, Сөүлийн үндэсний их сургуулийн докторант Нара Маликоваг уригдан оролцлоо. Онлайн лекцэнд Солонгос хэлний багш нар болон “Техник технологийн орчуулга” мэргэжлийн 3, 4-р курсийн оюутнууд оролцсон.
Нара Маликова Азербайжаны солонгос хэлний сургалтын талаар товч танилцуулж, орчуулга хэрхэн хийх, орчуулга хийхэд тулгардаг бэрхшээл, анхаарах зүйлсийн талаар сонирхолтой лекц уншлаа. Тэрээр анх удаа өөр орны оюутнуудад хичээл зааснаа онцолж байсан бол манай оюутнуудын хувьд мөн адил солонгос мэргэжилтэн багш биш, гуравдагч орны багшаар хичээл заалгасан нь маш сонирхолтой байлаа.
Зохион байгуулсан:
Ази судлалын тэнхимийн багш Б.Номиндалай / Сөүлийн үндэсний их сургуулийн докторант /


ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО